НИЙГЭМ
Монгол, Казахстан улсууд мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ

Монгол мэргэжилтнүүд Казахстаны шинэ үйлдвэрт зөвлөгөө өгч, мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж Үндэсний хөгжлийн газраас мэдээллээ.
Үндэсний хөгжлийн газар энэ онд хөрөнгө оруулалтын цогц шинэчлэлд зорин ажиллаж буй бөгөөд энэ сарын 28-ны өдөр БНКазУ-ын Элчин сайд Ж.Адилбаев болон бусад төлөөлтэй албан ёсны уулзалт хийлээ.
Уулзалтаар
- арьс шир, ноосны боловсруулалт дээр монгол мэргэжилтнүүд Казахстаны шинэ үйлдвэрт зөвлөгөө өгөх,
- мэргэжилтэн солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх,
- хоёр орны худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх бараа бүтээгдэхүүнийг тухайн орны хариуцсан нэгжээр дамжуулах сурталчлах,
- БНКазУ-ын “Kazakh Invest” үндэсний компанитай цаашид хамтын ажиллагаа тогтоож,
- хамтарсан хөрөнгө оруулалтын харилцааг идэвхжүүлэх зорилгоор цуврал цахим уулзалтыг эхлүүлэхээр тогтлоо.
Монгол Улсын Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн урилгаар БНКазУ-ын Ерөнхий сайдын Монгол Улсад хийх албан ёсны айлчлал цар тахлын дараа тохиох бөгөөд айлчлалын үеэр хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор хөрөнгө оруулалтын арга хэмжээ, үзэсгэлэн худалдаа зэрэгт харилцан оролцохоор тохиролцжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.