Нийгмийн
Зүүн Хойд Азийн гар зургийн уралдаанд сурагчид амжилттай оролцжээ

Зүүн Хойд Азийн Нутгийн Захиргаадын холбоо (NEAR) -оос зохион байгуулсан “Хүүхэд, сурагчдад зориулсан найм дахь удаагийн гар зургийн уралдаан”-д Өвөрхангай аймгийн сурагчид амжилттай оролцлоо.
Тус уралдаанд Монгол, Хятад, Япон, Солонгос, Орос Улсаас 323 сурагч бүтээлээ хүргүүлсний 46 нь Монгол хүүхдүүд байв. Тэдгээрээс
- "Мэргэд" лаборатори сургуулийн 12 дугаар ангийн сурагч Э.Насанжаргал “Эрдэнийн эх орон” сэдэвт гар зураг,
- 10 дугаар ангийн сурагч С.Хишигтогтох “Хадгалж явах ёстой бидний соёл” сэдэвт гар зургаар тусгай байранд шалгарсан гэж Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.