Нийгмийн
Л.Оюун-Эрдэнэ: Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг дэмжинэ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ барилгын салбарынхантай өглөөний уулзалт хийж энэ салбарт төрөөс баримталж буй бодлого, төр хувийн хэвшлийн уялдааг хэрхэн сайжруулах талаар ярилцсан.
Энэ үеэрээ тэрбээр “Засгийн газар иргэдээ орон сууцжуулах бодлогыг бүх талаар дэмжинэ. Тухайлбал “Залуус 1,2,3 хороолол” барихтай холбогдуулан бүх талын төлөөлөл орсон Ажлын хэсэг байгуулж ажиллуулна” гэлээ. Мөн иргэдээ орон сууцжуулсан Сингапур Улсын туршлагыг барилгын салбарынханд товч танилцуулж төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд үр дүнтэй хамтран ажиллах талаар ярилцан, санаа бодол, тулгамдаж байгаа асуудлыг нь сонсов.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
baahan belen bair horoolol ba shde. shaardlaga hangaj bgaag n awaach