Fitch Ratings: Оюу Толгойн асуудал Монгол улсын зээлжих зэрэглэлд нөлөөлж магадгүй
Монголын улс төрд гарч буй өөрчлөлтүүд “Оюу Толгой” гэх мэт стратегийн уурхайн төслүүдэд явуулж буй Засгийн Газрын бодлогод нөлөөлбөл Монгол улсын зээлжих зэрэглэлд их хэмжээгээр нөлөөлж магадгүй хэмээн “Fitch Ratings” агентлаг мэдээлжээ. “Fitch Ratings” агентлаг нь зээлжих зэрэглэл тогтоодог АНУ-ын гурван том байгууллагын нэг юм.
Зээлжих зэрэглэл нь зээлээ эгүүлэн төлөх чадвар, зээлдэгч эргэн төлөх чадвараа алдах боломжийг илтгэдэг үзүүлэлт. Улсын зээлжих зэрэглэлийг ашиглан хөрөнгө оруулагчдад шийдвэр гаргахад тусалдаг ажээ.
Гэхдээ тус агентлагийн мэдээлснээр бол ойрын хугацаанд болсон хэрэг явдлууд Монгол улс зээл олгогчдоос санхүүжилт авах боломжид нөлөөлөх магадлал бага аж. Мөн “Fitch Ratings” агентлаг Монгол улс өнгөрсөн таван жилд дөрвөн өөр Ерөнхий сайд томилогдсон нь сүүлийн жилүүдэд төр барьсан засаглалууд тогтворгүй байгааг харуулж байна хэмээжээ.
Тэд ирэх тавдугаар сард Монгол улсын зээлжих зэрэглэлийг дахин тогтоох юм. Өнгөрсөн жил тус агентлаг Монгол улсын зээлжих зэрэглэлийг “B тогтвортой” төвшинд байгаа хэмээн тооцоолсон. Ингэж тооцоолохдоо стратегийн уурхайн төслүүдэд болон гадаадын шууд хөрөнгө оруулалтад саад учруулах улс төрийн тогтворгүй байдал нь зээлжих зэрэглэлд сөргөөр нөлөөлж болзошгүйг анхааруулсан байна.
Эх сурвалж: Fitch Rating
Б.БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
новшнууд чинь юу гэх гээд байна