НИЙГЭМЭРҮҮЛ МЭНД
Зэвсэгт хүчний 110-р анги болон М плаза худалдааны төвөөс халдвар илэрчээ

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын тухай ээлжит мэдээллээ хийлээ. Нийслэл Улаанбаатар хотод сүүлийн 24 цагт 38 тохиолдол нэмэгдсэнээс шинээр Зэвсэгт хүчний 110-р анги, Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх М плазагаас халдвар илэрчээ. Халдвар илэрсэн тохиолдлуудыг харвал:
- "Монгол шир” ХХК-тай холбоотой 6,
- Батлан хамгаалахын их сургуулийн ажилтны хүүгийн найз 2,
- ББСБ-тай холбоотой 3,
- Гутлын цехтэй холбоотой 4,
- "Сонгдо” эмнэлэгт батлагдсан тохиолдлын гэр бүл 2,
- Микс пиццатай холбоотой 1,
- Х апартмент оршин суугч 1,
- Төмөр замын ажилтны гэр бүл 1,
- Өргөө амаржихад төрсөн эхийн гэр бүл 1,
- Ховд аймагт батлагдсан тохиолдлын хавьтал 1,
- Баянзүрх дүүргийн II хорооны … байрны хавьтал 1,
- Хан-Уул дүүргийн IV хорооноос гэр бүлийн 3,
- Сонгинохайрхан дүүргийн III хорооноос гэр бүлийн 3,
- 21 худалдааны төвтэй холбоотой 1,
- Баянгол дүүргийн XXIV хорооноос 1,
- Баянгол дүүргийн XVI хорооноос 1,
- Нүүдэлчин ресторанд батлагдсан тохиолдлын хавьтал 1,
- Зэвсэгт хүчиний 110-р анги 1,
- Бөмбөгөр худалдааны төвийн дэргэдэх М плазагийн ажилтан болон гэр бүлийн 3 хүн батлагдсанаар нийт тохиолдол 1928 боллоо.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.