ЭРҮҮЛ МЭНД
Өнөөдөр Хан-Уулаас бусад дүүрэгт шинжилгээний цэг ажиллахгүй
"НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээ Сонгинохайрхан, Баянгол дүүрэгт явагдаж 120000 иргэнээс шинжилгээ авсан.
Маргааш Хан-Уул дүүргийн өрх бүрээс нэг хүнийг шинжилгээнд хамруулах тул лабораторийн ачааллыг тэнцвэржүүлэх үүднээс бүх дүүргийн суурин болон явуулын цэгүүдийн үйл ажиллагааг зогсоохоор боллоо.
Тиймээс Баянзүрх дүүргийнхэн та бүхэн хөл хорионы дэглэмээ баримталж, дүүргийн нутаг дэвсгэрт хоёрдугаар сарын 21-22-нд зохион байгуулагдах "НЭГ ХААЛГА - НЭГ ШИНЖИЛГЭЭ" арга хэмжээндээ хамрагдаарай.
ЖИЧ: Зөвхөн ажил явдал гарсан иргэдийг оршуулгын бичгийг үндэслэж дүүргийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт шинжилгээ авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.