ЭРҮҮЛ МЭНД

С.Энхболд: Ковид-19-ийн тандалтыг үргэлжлүүлнэ

"Нэг хаалга- Нэг шинжилгээ” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж шинэ голомтыг илрүүлэн тандалт судалгааг хийсэн. Энэ арга хэмжээ өндөрлөсөн ч эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд коронавирус халдварын тандалтын үйл ажиллагааг цаашид нарийвчлан үргэлжлүүлж ажиллана гэдгийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд харьяа эмнэлгийн удирдлагуудтай цахимаар хуралдахдаа онцлон тэмдэглэв. Монгол улсад Covid-19-ийн эсрэг вакцинжуулах ажил эхэлсэн.

Эхний ээлжид эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд вакцинд хамрагдана. Эмнэлгүүд вакцинд хамрагдах эмч ажилтнуудад өрөө гаргаж, бэлтгэлээ бүрэн хангасан гэдгийг эмнэлгийн удирдлагууд хурлын үеэр хэлж байсан юм. Түүнчлэн цаашид коронавирусийн тандалт судалгааны ажлыг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд ХӨСҮТ болон Нийслэлийн эрүүл мэндийн газар дүүргийн нэгдсэн эмнэлгүүдийн шинжилгээ авах лабораториуд нэгдсэн ажлын хэсэг гаргаж нарийвчлан зохион байгуулж ажиллах юм.

Хуралд оролцсон Нийслэлийн эрүүл мэндийн газар болон дүүргийн нэгдсэн эмнэлгийн удирдлагууд "Нэг хаалга- Нэг шинжилгээ” арга хэмжээний үед хуримтлуулсан туршлагаа хуваалцаж, цаашид нэмэгдэх эрсдэлийг тооцож бэлтгэлтэй байгаагаа онцлов. Хурлын төгсгөлд Эрүүл мэндийн сайд С.Энхболд 12 хоногийн турш "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-г амжилттай зохион байгуулсан эрүүл мэндийн салбарын эмч ажилтнуудад талархал илэрхийлж буйгаа эмнэлэгийн удирдлагуудаар дамжуулан илэрхийллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ахмад
Ахмад

Зав шийдвэр гаргаэ байгааг дэмжиж байнаа. Халдварыг зогсох хүртэл Төр засаг, ЭМЯ, бусад байгууллагууд "ухарч" болохгүй ээ. Халдварыг "дараад" авах нэн чухал шаардлага, хэрэгцээнээс өөр тулгамдсан асуудал бараг л алга. Гэхдээ бидэнд мөнгөний гачигдал үхэнээр их байнаа. Хавар боллоо, хүнсний ногооны чанар эрс мууддаг, хүнсний үнэ огцом нэмэгдсэн, хаврын ядаргаанаас хамгаалмаар байдаг, үр ач нараа харахаар "сэтгэл өвдөхөөс" өөр арга үгүй. Чанартай хоол иргэдийн Дархлаанд их үүрэгтэй бөгөөд бидний эрүүл мэнд танай Яамны хамгийн нэн тэргүүний зорилго байдаг учир ЭМЯ-ны Сайд Та иргэдийн бодит амьдрал руу нэг сайн "өнгийгөөд" ЗГ-т энэ талаар, өөрөөр хэлбэл Хүнсээр хангах асуудлыг заавал бодлогын түвшинд тавьж өгөөрэй. Эмзэг бүлэг гэсээр хаанаа ч харъяалагдахаа байсан иргэд /дундаж, дунд, доод гэх мэт/ Хүнсээ авч чадахгүй байдалд олноор орсон шүү. Үүнийг хэн ч тооцоолж байгаа шинж алга. Тиймээс ЭМЯ анхаараач ээ л гэж байгаа юм. НАЙДАЖ БАЙГАА ШҮҮ.

Холбоотой мэдээ

Back to top button