Нийгмийн
Альтернатив Отгоо Соёлын тэргүүний ажилтан боллоо
Альтернатив Отгоо нэрээрээ олонд танигдсан дуучин Х.Отгончимэг Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр энгэрээ мялаажээ.
Тэрбээр энэ тухайгаа “Saraa’s music production-ы тодорхойлсноор Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг Соёлын яамнаас гардаж авлаа. Урлагтай 20 гаран жил холбогдсон хугацаанд сонссонд баярлалаа та нарт” хэмээжээ.
Түүний дуулсан “Эрчүүдийг үзэн ядах сэтгэл”, “Нэгэн залуу”, “12 сар 12 цаг” дууг сонсож байгаагүй монгол хүн ховор биз ээ. Урлагаас түр хөндийрсөн тэрбээр 2019 онд яруу найрагч Б.Эрдэнэсолонгын “Гүзээлзгэний амьдрал” шүлгийг амилуулж, сонсогч фенүүддээ бэлэг барьж байсан билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.