Л.Баттөр: Хоёр дахь тунгаа хийлгэсэн эмнэлгийн ажилчид тусгаарлагдаж ажиллахгүй
ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөрөөс голомтод ажиллаж буй эмч нарын талаар болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар тодрууллаа.
-Халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Эмнэлгийн эмч ажилчдын хомстол үүсэхээр байна уу. Хэрэв хомстол үүсвэл анагаахын чиглэлээр суралцаж буй оюутнууд болон сайн дурын иргэдийг дайчлах уу?
- ХӨСҮТ-д эрчимт эмчилгээний зургаан эмч бий. Эрчимт эмчилгээний нэг эмч 4-5 өвчтөнд эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг. Маш хүнд хүний тоо нэмэгдэхийн хэрээр нэг эмчид ногдох өвчтөний тоо нэмэгдэнэ. Дан ганц эмч биш асрагч, сувилагч нарын ч ачаалал нэмэгдэнэ. Харин энгийн тасгуудад ажиллаж буй нэг эмч, хоёр сувилагч, нэг асрагч 20-30 өвчтөнд эмчилгээ, үйлчилгээ үзүүлж байна. Сувилагч нар 4-5 цагийн зайтай ээлжээр ордог.
Цаашдаа нэн хүнд хүмүүсийн тоо нэмэгдэл бид эрүүл мэндийн яамнаас бэлтгэгдсэн хүний нөөцийн багыг дайчилна.
-Вакцины хоёр дахь тунгаа хийлгэж, дархлаа тогтсон эмч, эмнэлгийн ажилчид улаан бүсэд 14 хоног байрлаж ажиллахгүйгээр өдөр нь ажиллаж, орой нь харьж болох уу?
-Бид халдвар авах, тараах эрсдэлээ тооцоолоод 14 хоног тусгаарлагдан ажиллаж буй. Ер нь дэлхий нийтээрээ эмч нар өдрийн цагаар ажиллаж байгаа.
Эмч, эмнэлгийн ажилчид маань вакциныхаа хоёрдугаар тунгаа хийлгэсэн тул 14-21 хоногийн дараа эрэг биетийн шинжилгээ авч, дархлаа тогтсон эсэхийг нь үзнэ. Дархлаа тогтсон бол эмч, эмнэлгийн ажилчдыг өдрийн цагаар ажиллуулаад гэр рүү нь явуулна. Заавал 14 хоног тусгаарлагдаж ажиллахгүй.
-Тэгэхээр бүх эмч, эмнэлгийн ажилчдаас дархлаа тогтсон эсэхийг нь шалгаж шинжилгээ авна гэсэн үг үү?
-Бүх эмч, эмнэлгийн ажилчдаас авахгүй. Эрэг биетийн шинжилгээг түүврийн аргаар авна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Za za estoi evgui yum bolood yavchlaa shuu te?
Vaccine hiigeed baina u? COVID- hiigeed baina da !
Saihan medee bich kovid hund hiideggui halddag astra zeneka hiilgesen hun ehnii tun haldvar avsan huntei oir baisan ch 14 honog tusgaarlagdaad heden udaa shinjilgee uguhud haldvar avaagui baisan gesen tegeheer vaktsin ur duntei baina gesen ug shu
Худлаа шүү энэ бол цэвэр хувь хүмүүсийн дархлаанаас ш�##�тга�##�на