Нийгмийн
Гэрээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг эргүүлд гаргана

УОК-ын Шуурхай штабаас өнөөдөр (2021.04.23) гэрээр ажиллаж буй төрийн албан хаагчдыг хөл хорионы хугацаанд эргүүлд гаргахаар болжээ. Тодруулбал, цахимаар гэрээс ажиллаж буй төрийн албан хаагчид өөрийн амьдарч буй байр, гудамж, хотхоны ойролцоо эргүүлд гарч, явган хүний хөдөлгөөнд хяналт тавих аж.
Шуурхай штабаас яам, агентлагийн шуурхай штабт илгээсэн албан бичигт “Үүрэг гүйцэтгэх албан хаагчдын нэрийг энэ оны дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 15:00 цагт, иргэдийн хөдөлгөөнд хяналт тавьж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулж ажилласан талаарх товч тайланг өдөр бүрийн 20:00 цагт УОК-ын Шуурхай штабт и-мэйл хаягаар ирүүлнэ үү” хэмээжээ.
Албан бичгийн бүрэн эхээр нь хүргэе.

О.ЭНЭРЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ц.Нямдорж хаана эргүүлд гарах вэ
Нямдорж хор найруулаад завгүй, энэ өвчин, үхэл, эх орон түүнд огт хамаагүй