Нийгмийн

Амралтын өдрүүдэд хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүсийг вакцинжуулна

Улаанбаатар хотод суурин 120, явуулын 12 цэгт иргэдийг коронавируст халдварын эсрэг вакцинжуулалтад хамруулж байна.

Эдгээр цэг өдөр бүр өглөөний 09:00 цагаас эхлэн оройн 20:00 цаг хүртэл ажиллана хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ. Өчигдөр 16:00 цагийн байдлаар нийслэлийн хэмжээнд 38851 иргэн вакцины эхний болон хоёр дахь тунгаа хийлгэжээ. 

Ирэх даваа гараг буюу энэ сарын 26-наас эхлэн эхний тунгаа хийлгэх хүмүүс вакцинд хамрагдаж эхэлнэ. Харин амралтын өдрүүдэд 55-аас дээш насныхны эхний тун болон хоёр дахь тунгаа хийлгэх хүмүүсийг вакцинд хамруулах аж.

Тиймээс эхний тунгаа хийлгээгүй, 55 нас хүрээгүй иргэд вакцинжуулалтын цэгт очиж ачаалал үүсгэхгүй байхыг албанаас анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button