НИЙГЭМ
Л.Оюун-Эрдэнэ: Нийслэлээс орон нутагт ажиллаж, амьдарвал дэмжлэг үзүүлдэг болно
Засгийн газрын ээлжит хуралдаанаар нийслэлд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж байгаа билээ. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр орон нутгаас нийслэлд шилжин суурьших иргэдэд эрхзүйн ямар байдлыг тусгасан тухай асуултад Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ:
"Хэрэв нийслэлээс хөдөө рүү чиглэвэл хөнгөлөлттэй байна. Нэг үгээр хөдөө рүү урсгал гарах тусам дэмжлэгтэй байна. Дөнгөж сургууль төгссөн хүн орон нутагт очиж, ажиллавал ажилласан жилийг нь илүү тооцдог, хөдөөгийн нэмэгдэл гэж өгдөг болно. Хотоос алсрах тусам илүү дэмжлэг үзүүлж, хотод байвал нөхцөл байдал өөрчлөгдөхгүй гэх агуулгаар эрх зүйн зохицуулалт хийж байна” гэв.
О.ЭНЭРЭЛ










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Наадах чинь шиг тэнэг шийдвэр хэрэггүй.2 жилийн дараа дахиад нүүгээд орчихно шүү дээ.Түүний оронд орон нутгаа онцгой хөгжүүл.Тэнд бүсийн нэмэгдэл олгодог,интернет хямд,Үйлчилгээ хямд,бараа материалыг татан авахад дэмжлэг үзүүлдэг байх хэрэгтэй.Нефть шатах тослох материал цахилгаан онцгой хямд байвал хүмүүс нүүдэл хийхгүй шүү дээ.
I just could not depart your web site prior to suggesting that I extremely enjoyed the standard information a person provide for your visitors? Is gonna be back often in order to check up on new posts