Нийгмийн

Д.Ганбат: Зургаан настай охин маань эмээтэйгээ тоглохоор гараад сураггүй болчихлоо

Өнгөрөгч тавдугаар сарын 17-нд 12.00 цагийн үед Баянзүрх дүүргийн X апартмент хотхоны орчимд эмээтэйгээ тоглохоор гарсан зургаан настай Г.Мишээл, 60 настай Р.Оюунцэцэг нар сураггүй болоод хоёр өдөр өнгөрч байна. Охин гарахдаа хөх эрээн өнгийн куртиктай, эмээ нь хар богино савхитай гарсан байна. Бид охины аав Д.Ганбаттай холбогдож ярилцлаа.

-Охиноосоо сураг чимээ сонссон уу?

-Үгүй ээ. 17-ны 12.00 цагийн орчимд гэрийнхээ тоглоомын талбайд тоглоно гээд гарсан юм. Орж ирэхгүй болохоор нь 13:00 цагийн үед охин руугаа залгахад, Сансар орчим автобусанд явж байна гэж хэлсэн. Яагаад ийм хол явж байгаа юм бэ гэхэд утас нь тасарсан. Түүнээс хойш залгахаар утас нь дуудаад байгаа хэр нь хариу өгөхгүй байна. Бидний санаа зовоод цурам ч хийж чадахгүй байгаа.

-Ээж нь мартах, зөнөх эмгэгтэй юу?

-Бага зэрэг сэтгэцийн асуудалтай. Гэхдээ зөвхөн бид л мэднэ. Өөр хүмүүст анзаарагдахгүй. Гэрээ бол сайн мэднэ. Охин маань ч гэсэн гэрээ сайн мэднэ. Яг л нэг зүйл болчихлоо. Нэг юм буруу болоод байна.

-Цагдаагийн байгууллагад хандаж үзсэн үү?

-Үзсэн. Эрэн сурвалжлах, дугаар шүүлгэх зөвшөөрөл 7 хоногийн дараа гарна гээд хөдөлж өгөхгүй юм. Хүн алга болчихоод байхад тоохгүй байна. Аргаа бараад тал бүр рүү залгаад, бүхий л газраар хайж байна.

-Охин, ээж хоёр нь хамаатан садныдаа очсон байх боломжтой юу?

-Бид бүх газраар эрж хайж үзсээн. Үнэхээр арга барагдаж, айж, зовж байна” гэв.

Хэрэв та эмээ, охин хоёрыг харвал 91641221 , 88057386 утас руу холбогдоорой.

О.ЭНЭРЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

цагдаа хөдлөхгүй байна гээд буруутгаад байх биш өөрсдөө сайн хай зарим хүмүүс 3 хоног дотор хүрээд ирдэг болохоор 3 хоног хүлээдэг заавартай байхаа

Зочин
Зочин

Утасны дугаарыг өөрсдөө эзэмшдэг (эцэг, эх) бол гар утасны компанидаа учраа хэлээд хүсэлт гаргаж үзээч. Бичгээр, өөрийн чинь дугаар бол асаалттай бол хаагуур хаагуур явахдаа ямар ойролцоох антенд холбогдсоноор яг нарийн биш ч ерөнхий замын зураг гаргаж болно. Цагдаа өөр хүний хувийн мэдээлэл харах гээд байгаа тул зөвшөөрөл мэдээж авна тэрийг хүлээнэ. 2 хонож байхад утас нь залгаастай байгаад байвал цэнэглэх боломжтой гэсэн үг үү. Яах гэж өвчтэй хүнээр хүүхэд харуулсан ? Хариуцлагагүй байна.

Зочин
Зочин

L###r mini chinii huuhed alga bolwol chi ingej yarihguil bhdaa bichsen yumiig chini unshsan chini bur uur hurchlee. Muu nowsh

ZoChin
ZoChin

L###r mini chinii huuhed alga bolwol chi ingej yarihguil bhdaa bichsen yumiig chini unshsan chini bur uur hurchlee. Muu nowsh

zortilo nrel
zortilo nrel

I really like your writing style, good info, thanks for putting up :D. "The superfluous is very necessary." by Francois Marie Arouet Voltaire.

Холбоотой мэдээ

Back to top button