УЛС ТӨР

Гишүүд 25-р тусгай сургуульд ажиллаж, ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн асуудлыг хэлэлцэв

УИХ-ын БСШУС-ын байнгын хорооны тогтоолоор байгуулсан ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг өнөөдөр 25-р тусгай сургууль дээр ажиллав.

УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням болон УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч П.Анужин, УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн гишүүн Б.Баярсайхан, Б.Жаргалмаа нар холбогдох байгууллагуудын албан тушаалтнуудын хамт тус сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үйл ажиллагаатай танилцсан юм.

2019 оны тавдугаар сарын 30-ны өдөр УИХ-аас ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг баталсан. Энэ хуулийн дагуу 2022 оны хичээлийн жилээс 1-6 дугаар ангийн сурагчдад сургууль дээр нь үдийн хоол өгдөг болох юм.

Гишүүд сургуулийн хоол үйлдвэрлэлийн хүнсний бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдал, хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийн байдал, эрүүл, аюулгүй, шим тэжээллэг хоол, хүнсээр хүртээмжтэй хангах болон хүүхдийн хоолны зардлын нормативыг шинэчлэн батлах талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, холбогдох тооцоолол зэргийг сургуулийн удирдлагуудаас тодруулж, хуулийн хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал бодлыг нь сонслоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, БСШУС-ын байнгын хорооны дарга Г.Дамдинням “ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбоотой асуудлыг хуулиар шийдсэн, одоо хэрэгжилтийн асуудлыг шахаж шаардаад явах ёстой. Монголын төр боловсролын салбарт багагүй хөрөнгө оруулалт зарцуулж байгаа нь үнэн. Гэхдээ оновчлолыг сайжруулах тал дээр салбарын сайдтай бодлого, чиглэл нэг байгаа. Монголчууд бид хүүхдүүдээ мөнгө харамлаж болохгүй. Хүүхдүүддээ шим тэжээлтэй, эрүүл хоол хүнс зориулж байж ирээдүйн эрүүл чийрэг Монгол хүнийг бүтээнэ. Энэ хууль, түүний хэрэгжилт бол зөвхөн хоол хүнс биш улс орны ирээдүйн хөгжилтэй шууд холбоотой асуудал” гэсэн юм.

Ажлын хэсэг цаашид хуулийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудлын талаар санал, дүгнэлт гарган, авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулж, Байнгын хорооны хуралдаанаараа хэлэлцэх юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Иргэн
Иргэн
5 сар 19, 2021 20:00

Ху пялдага харагдаж байх шив.

zortilo nrel
zortilo nrel
9 сар 27, 2021 07:29

Very interesting information!Perfect just what I was looking for! "The medium is the message." by Marshall McLuhan.

Холбоотой мэдээ

Back to top button