УЛС ТӨР

IT инженер залуу МАН төрийн эрхийг хууль бусаар авсан гэх ноцтой баримт дэлгэлээ

Ардчилсан намаас долоо хоног бүрийн дөрөв дэхь өдөр зохион байгуулдаг 4/11 хэвлэлийн хурлаа хийлээ. Хурлаар 2020 оны сонгуулийн үр дүнг хууль бусаар авсан гэх МАН-ын үйлдлийн талаарх баримтыг  дэлгэв.

Тодруулбал, хар машиныг хакердаж төрийн эрх мэдлийг авах үйл ажиллагаанд оролцож хуулийн байгууллагад шалгагдаж байсан системийн инженер мэргэжилтэй залуу мэдээлэл хийлээ.

 Ийгл телевизэд зураглаач ажилтай байсан, IT инженер Г.Ган-Очир гэдэг залуу сонгууль хакердахад 175 тэрбум төгрөг зарцуулсан, одоогийн хотын дарга Д.Сумъяабазар С.Амарсайханы эсрэг ажиллах юм бол 500 сая төгрөг өгье гэсэн гэх мэт ноцтой баримтууд дэлгэж ярилаа. Улмаар хакер ажиллагааг МАН-ын нийслэлийн хорооны дарга Д.Сумъяабазар, Д.Амарбаясгалан болон АН-ын хэрэг эрхлэх газрын дарга П.Нүрзэд, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Пүрэвдаваа нар зохион байгуулсан гэж мэдэгдэв.  

Тэрбээр “Би төрийн эрхийг хууль бусаад авах гэмт хэргийн гэрч, хохирогч болсон бөгөөд ард иргэдийн саналыг хакердсан бодит баримттай гэмт хэрэг юм. энэ хэрэгт надаас гадна МАН-ын удирдах албан тушаалтнууд, Ерөнхийлөгчийн зөвлөхүүд тагнуул болон хуулийн байгууллагад зурган сар шалгуулсан. Гэвч хохирогч байхгүй гэдэг үндэслэлэээр прокуророос эргийг хаасанд гомдолтой байна.

Намын болон төрийн өндөр албан тушаалтнууд иргэдийн саналыг өөрчлөх зорилгоор 175 тэрбум төгрөг зарцуулах талаар яригдаж байгааг өөрийн нүдээр харж, чихээр сонссон бодит гэрч нь би. Энэ талаар хууль хяналтын байгууллагад мэдэгдэж, баримтыг гаргаж өгсөн боловч эсрэгээсээ хэргийн гэрч намайг хэлмэгдүүлж, удаан хугацаанд сэтгэлзүйн болон биеийн дарамт үзүүлж, эцэст нь хэргийг хааж, МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудад ял завших боломж олгож байгаа нь байж боломгүй хэрэг юм.

Уг хэрэгт Ерөнхийлөгчийн зөвлөхөөр ажиллаж байсан П.Нүрзэд, Д.Пүрэвдаваа, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазар, Нийслэлийн МАН-ын дэд дарга Алтаншагай, Баянгол дүүргийн МАН-ын дэд дарга Сэмжидмаа, Нийслэлийн ЖДҮ-ийн газрын дарга Гангамөрөн гэх мэт төрийн өндөр албан тушаалтнууд оролцсон нь баримтаар байна.

Монгол Улсын иргэн бүрийн сонголтыг энэ хүмүүс сонгуулийн бус аргаар авсан гэдэгт би итгэлтэй байна. Ар гэрийхэнд маань дарамт ирж байгаа учраас иргэдийн хамгаалалтад орохыг хүсч энэ мэдээллийг хийж байна” гэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
12 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ХАРУУЛ ЗАНГИ
ХАРУУЛ ЗАНГИ

СОНГУУЛЬ ДӨХӨӨД ИРЭХЭЭР Л ХЭДЭН ХАЛТАР ЦААСААР ТОГЛОХ ЮМ ДАА. ХЭНИЙ ЗАХИАЛГААР ХЭН ГЭДЭГ НЬ БИЧСЭН ЮМ БОЛ ДОО ХӨӨРХИЙ. ОДОО ЭНЭ ЯВУУРГҮЙ ЗҮЙЛЭЭ БОЛИВОЛ ЯАСАН ЮМ. ГАРЧ ЧАДАХГҮЙ БОЛ ӨМНӨХ АЖЛАА ОЛИГТОЙХОН ШИГ ХИЙГЭЭЧ. ТУЛГАТ ГЭЖ ЧАЛЧАА АВГАЙ ШИГ ГОНГИНОХОО БОЛИМООР ЮМ. ХОВООР БИШ МЭДЛЭГ БОЛОВСРОЛОООРОО МОНГОЛОО ГЭСЭН СЭТГЭЛЭЭР НЬ ДҮГНЭДЭГ ЮМ. НОВШ ГЭЖ

Zochin
Zochin

Khar mashinaa bolikh kheregtei. Garaar tool. Gants 2 buurai ulsaas busad khugjingyi ulsuud garaar l tooldog um baikh chin bilee.

Энхтуяа
Энхтуяа

нэг муу мөнгө нэхэж хүн шантаачлагчтай нийлээд ийм балиар юм хийхээ АН-ынхан болино уу

Солонго
Солонго

Эрдэнээ гэдэг хулгайчид энэ худалч залуугаас өөр хүн алга уу

Зочин
Зочин

Х.Баттулга хар машиныг хакердсан юм уу, ха ха ха

Zochin
Zochin

Jujig tavichih ymaa suuldee bur yu ch oilgohoo bailaa Erdene guai uuriihuu durgui garuudiig niiluuled zohiol bichchihsen ym bishvv xxa

zochin
zochin

haa saigui shantaajnii garuud ajildaa orjdee

Солонго
Солонго

Энэ одоо юу яриад байгааа юм бэ? ярьж байгаа зүйлээ өөрөө ойлгож байгаа юм уу

Мөнхбат
Мөнхбат

яагаад ингэж худлаа юм яриад байгаа юм болоо Сонгууль дөхөхлөөр арай л хүнээ байх юмаа Одоо ийм юманд итгэх хүн байхгүй шүү

Баярхүү
Баярхүү

СОНГУУЛЬ БОЛОХООР СОЛИОТУУДЫН ӨВЧИН ХӨДӨЛДӨГ БОЛОЛТОЙ .ТЭГЭЭД ЗАРИМ НЭГ АМ НЬ ЗАГТНАСАН ЭРҮҮЛ БУС НӨХДҮҮД ШҮҮРЧ АВААД ХҮМҮҮСИЙН ТАРХИЙГ УГААХ ГЭЖ ДЭМИЙРНЭ. Өнөрбаяр. Оюундарь.. Тулгат нар бол үнэндээ ярихаас цаашгүй даган баясагчид та нарын үг зөвхөн өөрийн өндөрт өргөхийг мөрөөдөгчдийн үйлдэл

Зочин
Зочин

hakerdsan ni unen shde. bie daagchid butarhai sanal avsan shde. buten hun bish butarhai hun sanal ugsun

Зочин
Зочин

Эрдэнийн сурталчилгааны эхлэл энэ үү. Олон түмнийг буруу зүйлд уриалсан, эсрэг талаа хайрлуулахыг оролдсон, явуургүй арга хэрэглэхээр АН.ын удирдлага шийдсэн бололтой. Шоронжсон хүнээс шоронжсон санаа гарна. Энэ аймшиг шүү. Цэвэр, шудрага өрсөлдөөн ард иргэд хүсч б.на.

Холбоотой мэдээ

Back to top button