УЛС ТӨР

Эчнээ, оройн ангиар хуульч бэлдэхгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэв.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Эчнээ, оройн ангиа болих хэрэгтэй. Хуульч болох гээд хошуураад, чанаргүй боловсрол эзэмшүүлдэг байдлаа боль. Энэ бол хүний хувь заяа шийддэг мэргэжил. Ямар ч логикгүй, дур зоргоороо. Боловсролын суурь нь буруу байна. Бакалавр суурьтай хүмүүсийг хуульчаар цааш бэлддэггүй юм уу. Гадны улсад тийм жишээ бий. Ерөнхий боловсролын сургууль төгссөн, амьдрал мэдэхгүй хүүхдийг шууд энэ чиглэлээр сургаад байх юм. 

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Эчнээ, оройн ангид бакалаврын зэрэг олгохгүй талаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд тодорхой тусгаж оруулсан. Бакалаврын зэрэг олгох сургалтыг заавал магадлан итгэмжлэгдсэн хуулийн чиглэлийн их, дээд сургуулиудаар төгсгөдөг байх зохицуулалт мөн бий. Эчнээ, оройн ангиар эрх зүйч бэлтгэсэн тохиолдолд зөвхөн дипломын зэрэг олгоно.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button