ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажлын цагаа сэтгүүлчдээр цагдуулахгүй хэмээн “уурсав”

Zarig.mn сайт өнөө өглөө төрийн албаныхан хэр эртэч байна, ажилдаа цагтаа ирж байна уу гэдгийг лайв хийж тандсан байна.
Харин ХНХ-ийн сайд А.Ариунзаяа ажилдаа хоцорч ирсэн бололтой. Гэвч тэрбээр өөрийгөө ажил дээрээ байсан хэмээн пост бичжээ.
Тэрбээр “Өглөө нэг хүн залгаад “Та хаана байгаа юм” гэж асуугаад байсан. Ийм учиртай байж. Би ч өрөөндөө байсан л даа. Өглөө надтай тааралдаагүй гээд нэлээд шүүмжлэнгүй, хаагуур орсон, хэзээ ирсэн гээд намайг худал яриад байна гэж бодсон юм шиг байгаа юм. Орж ирэхийг урьсан. Орж ирээгүй. Орж ирсэн бол ядаж кофе хамт уухгүй юу. Гадаа зогсоод даарсан байлгүй.
Ер нь гэхдээ надад лав таатай сэтгэгдэл үлдээгүй. Эртээд бас нэг сэтгүүлч хүн амралтын өдөр залгаад “яаж ярилцлага авч, хэзээ гаргах нь миний хэрэг” гээд. Энэ даваа гарагаас эхлэн Нийслэлийн төр захиргааны байгууллагууд 8:00 цагаас ажиллаж эхлэж байгаа юм билээ.
Манай байгууллагууд 08:30-с ажиллаж байгаа. Гэхдээ адил 08:00 болгоно. Нөгөө талаас дийлэнх хүмүүс маань цахимаар ажиллаж байгаа. УОК-ын чиглэлийн дагуу. Би өчигдөр ажилдаа орой 17:00 гэж очсон. Орой 20:00 гэж явсан. Гадуур уулзалттай ч өдөр гарах нь байна. Цагаа цагдуулах ёстой билүү ч гэж айх шиг. Заа мэдэхгүй. Хүндэлнэ үү, эс хүндэлнэ үү. Төрийн ажил явдгаараа л явна даа” гэжээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Jasraigiin luivarchin zee
Гадаа дулаарсан, хүн даарах хүйтэн алга. Зун болсныг мэдээгүй юу? Үнэхээр гэрээсээ гарч байгаа юм болов уу???!!!
Гадаа дулаарсан, хүн даарах хүйтэн алга. Зун болсныг мэдээгүй юу? Үнэхээр гэрээсээ гарч байгаа юм болов уу???!!!
Чамтай чамгүй төрийн ажил явдгаараа явна. Тэнэг мал
Өвөөгийнхөө нэрээр өдий хүрлээ . Одоо болоо биз дээ. Ажлаа хийхгүй пэйс ухаад суудгыг яамныхан бүгд мэднэ. МАНгарынхан энийгээ ав тэхүү. Хийжаагаа олигтой юм аахгүй шүү
Энэ авгай ЗГ-т хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэтгэмжийн нэмэгдлийг хасуулах санал оруулсан гэсэн.