Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ
УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль болон дагалдах хуулийн төслүүдэд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн. Улмаар гишүүд ажлын хэсгийнхнээс асуулт асууж, үг хэлж дууссаны дараа санал хураалтад явуулахад хуралд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.
Гэтэл өнөөдрөөс чуулганы цахим санал хураалтын системд өөрчлөлт орсон нь гишүүдэд ойлгомжгүй байснаас болж дэмжихгүй гэх саналын дүн гарлаа хэмээн хууль санаачлагчид болон Хууль зүйн байнгын хорооны дарга нар горимын санал гаргасан.
Улмаар дахин хоёр ч удаа санал хураалт явуулахад хуулийн төсөл дахин дэмжигдсэнгүй. Тиймээс УИХ-ын дарга Г.Занданшатар техникийн саатал гарсан тул чуулганы хуралдааныг түр завсарлуулж буйгаа мэдэгдсэн юм.
Харин үзэс хойших хуралдаан эхэлж, дээрх хуулийн төслүүдийг гар өргөж дахин санал хураалаа. Ингэхэд гишүүдийн 82.4 хувийн саналаар төслүүдийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.




АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Чанаргүй хуулчид олшрохоос болгоомжлох хэрэгтэй.