НийгмийнНИЙГЭМ

ТОДРУУЛГА: ХӨСҮТ, бусад эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллана

Монгол Улсын эмч, эмнэлгийн ажилчид халдвараас хамгаалахын тулд битүү хувцас өмсөн, ажиллаж байгаа билээ. Гадаадын цөөнгүй орны эмнэлгийнхэн хамгаалалтгүй хувцсыг халаад буй. Коронавирусийн халдвар зөвхөн агаар дуслын замаар халдварладаг тул заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй гэж үзэж байгаа юм.

Тэгвэл Монголын эмч, эмнэлгийн ажилчид хамгаалалтын хувцасгүй ажиллах тушаалыг Эрүүл мэндийн сайд С.Энхболд гаргажээ. Үүний дагуу ихэнх эмнэлгийн эмч, ажилчид хамгаалалтын хувцсаа тайлж эхэлсэн байна.

Гэвч зарим эмнэлгийн эмч нар халдвар авахаас айгаад хамгаалалтын хувцастай ажилласаар байгаа гэнэ.

ЭМЯ-наас энэ талаар тодруулахад “Тухайн эмч бээлий, амны хаалт, нүүрний хамгаалалттай л бол өвчтөнтэй харилцахдаа заавал хамгаалалтын хувцас өмсөх шаардлагагүй. Өмсөхгүй байх бололцоог нь журмаар зохицуулж өгсөн” гэлээ.

ХӨСҮТ-ийн эмч нар ч мөн хамгаалалтгүй хувцас өмсөхгүй ажиллаж эхэлжээ. Үүний сацуу халдвартай хүнийг эмчлэх, голомтод ажиллах, иргэдээс шинжилгээ авахдаа ч мөн хамгаалалтын хувцас өмсөхгүй байхаар болж байна.

Сонирхуулахад, хамгаалалтын хувцас хэрэгсэлд 14.2 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зун болоод хэцүү байгаа байх, гэвч яг голомтод ажилладаг хүн л бол өмссөн хувцсаа бүгдийг нь байнга угааж байхаар хамгаалалтын хувцас өмсөх нь хамаагүй амар.

Зочин
Зочин

Сайдын тушаал сонууль 2с болж халдвар нэмэдсэн

Зочин
Зочин

Амны хаалтнаас өөр хамгаалалтгүй улаан бүсийн сэхээний тасагт орчихоод халдвар аваагүй хүнийг мэдэх л юм байна.Жич:Вакцин хийлгээгүй хүн шүү.

Зочин
Зочин

Ашгүй дээ, энэ балай комбинзооноос болж эмч нарын дархлаа их унаж бгаа шүү.

Холбоотой мэдээ

Back to top button