СПОРТ
Олимпод түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүнэ

Энэ удаагийн олимпийн наадам цар тахлын үед болж буйгаараа онцлог. Тиймээс Токиогийн олимпийн наадамд түрүүлсэн тамирчид медалиа өөрсдөө зүүхээр болсныг Олон улсын олимпын хорооны ерөнхийлөгч Томас Бах Японы Ерөнхий сайд Ёшихидэ Сугад мэдэгджээ.
Учир нь медаль зүүж өгөх явцад халдвар тархах эрсдэл үүснэ гэж тооцоолжээ. Харин медалийг тавиур дээр ариутгасан бээлийтэй хүн байрлуулах юм байна. Түүнчлэн тамирчид хоорондоо гар барих, тэврэлдэх, үнсэхийг хориглох аж.
Япон Улсын Токио хотод болох олимп энэ сарын 23-нд эхэлнэ. Токиогийн дэвжээнд Монгол Улс спортын 10 төрөлд 43 тамирчнаа сойсон юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.