СПОРТ

Хөвсгөлийн наадмын нэгийн даваанд улсын цолтой долоон хүчтэн залуу бөхөд уналаа

Улсын цолтой бөхчүүдийг барилдуулна, өрсөлдүүлэхгүй гэж удтал маргалдсаны эцэст эхэлсэн Хөвсгөл аймгийн наадмын үндэсний бөхийн барилдааны нэгийн даваа дууслаа. Нэгийн даваанд улсын цолтой дөрвөн бөх өвдөг шорооджээ.

Тодруулбал,

Улсын начин Н.Бүрэнбаатар залуу бөх Ш.Энхбилэгт

Улсын начин Л.Цэрэнтогтох залуу бөх Г.Анхбаатарт

Улсын начин М.Эрдэнэбат залуу бөх Г.Бат-Эрдэнэд

Улсын начин Ч.Цогбаяр залуу бөх А.Сайнбаярт өвдөг шорооджээ.

Улсын начин Б.Ганхуяг, улсын начин Б.Баянмөнх, улсын начин А.Батмөнх нар бүртгүүлсэн ч барилдаагүй тул учраа бөхчүүдийг нь давсанд тооцсон байна.

Нэгийн давааны оноолтыг Devjee.mn сайтаас сонирхоно уу.

Л.ГЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button