Нийгмийн
С.Эрдэнэ: Миний бие УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй

Өчигдөр /2021.08.11/ О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас мэдээлэл хийх үеэрээ “МАН-ын талаас нөхөн сонгуульд С.Эрдэнийн АН-ыг захиалсан. С.Эрдэнэ өөрөө нэр дэвших гэж байгаа” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ УИХ-ын нөхөн сонгуульд нэр дэвшихгүй гэдгээ өөрийн цахим хуудсаараа дамжуулан илэрхийллээ.
Тэрбээр өөрийн твиттер хуудаснаа “Өнөөдөр АН-ын ямар нэгэн дарга гэгч Ган-Очир гэж залуу АН-ыг гутаах гэж баахан ярив. Нэгдүгээрт, СЕХ-оо шийдвэрээ гаргаагүй. Хоёрдугаарт, АН-нь аль нэг нам буюу МАН-тай огт харилцаагүй байгаа. Гуравдугаарт, Эрдэнэ миний бие УИХ-ын нөхөн сонгуулийн аль нэг тойрогт нэр дэвшихгүй гэдгээ аль эрт илэрхийлсэн” хэмээн жиргэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.