СПОРТ
О.Хүслэн Японы ахлах сургуулиудын жүдогийн АШТ-нд өрсөлджээ

Япон улсын Нагано мужид суралцаж байгаа Монголын Жүдо Академийн суралцагч О.Хүслэн наймдугаар сарын 08-12-нд зохион байгуулагдсан Бүх Японы Ахлах сургуулиудын аварга шалгаруулах “INTER-HIGH” тэмцээнд амжилттай оролцож (-78 кг), ур чадвар, хүч чадлаа сорилоо.
Тэрбээр өнгөрсөн нэг сард Нагано мужийн өсвөрийн аварга шалгаруулах тэмцээнд жиндээ тэргүүн байр эзэлснээр энэхүү “INTER-HIGH” тэмцээнд оролцох эрхтэй болсон юм.
2017 оноос жүдогоор хичээллэж байгаа тэрээр Монгол улсын өсвөрийн УАШТ-аас хоёр хүрэл медаль хүртэж, Кураш бөхийн өсвөрийн Улсын аварга болж байсан юм.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.