Нийгмийн

Өглөөний гудамжинд “Дээлтэй өглөө” өдөрлөг болж байна

Чингэлтэй дүүргийн Гутлын-22-т байрладаг Өглөөний гудамжинд “Дээлтэй өглөө” өдөрлөг болж байна.

Энэ өдөрлөг нь Монгол өв соёлоо таван мэдрэхүйгээрээ мэдрэн баясаж, ажлын эхний өдрийг эрч хүчтэй эхлүүлэх зорилго бүхий өдөрлөг хэмээн уг өдөрлгийг зохион байгуулагчид хэлж байгаа юм. Мөн Үндэсний өв соёл, Монгол уламжлалаа сурталчлан таниулах зорилгын хүрээнд шинэ долоон хоногийн эхний өдөр бүрийг Монгол дээлтэй угтах уриалгыг дэвшүүллээ.

Хөтөлбөрийн тухайд:

Морин хуурч, Хөөмийч, Хөсөгтөн хамтлагийн “Огторгуйн биелгээ” үзүүлэн тоглолт, Өглөөний дасгал, Биелгээний хичээл, Монгол хөгжил, Монгол ухаан сэдэвт лекц Та Монгол Ээж ТББ-ын Тэргүүн Ц.Наранханд, Язгуур урлагийн тоглолт, Хөгжөөнт тэмцээн, уламжлалт наадгай зэрэг үндэсний ёс заншлыг хадгалсан өдөрлөг болж байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button