СПОРТ

Э.Оюунболд гурвын даваанд Ц.Содномдоржийг амлалаа

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон бөгөөд өчигдөр хоёрын даваагаар дууссан.

Тэгвэл өнөө өглөө гурвын даваа эхлэх гэтэл бөхчүүд Э.Оюунболдыг аварга цолтой барилдаж байгааг нь эсэргүүцэж, ам авахгүй нэлээд удааширсны эцэст ам авч эхэллээ.

Ингээд Э.Оюунболд улсын арслан Ц.Содномдоржийг амлалаа. Э.Оюунболдын хувьд хоёр жилээр хасуулсан барилдах эрх нь өнгөрсөн долдугаар сарын 12-ноос сэргэсэн. Харин аварга цолтойгоо барилдах эсэхийг нь Ерөнхийлөгчийн зарлигаар шийдэх ёстой ч өдийг хүртэл шийдээгүй байгаа билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Оргил
Оргил

Журам дүрмиинхээ дагуу амлах эрхтэй зөв бн

Тунгалаг
Тунгалаг

Нэгэнт ерөнхийлөгч зарлиг гаргаагүйгээс хойш барилдах л хэрэгтэй амаа авахгүй бол дараагийнх нь амаа аваад хэл ам болоод байлгүй барилдаач хоёр жил нь өнгөрсийн биш үү

T
T

Tng dopin ichdgvin bhda vnen shir yuma. Iched uuruu uguh heregteishd tsoloo.

Зочин
Зочин

Оюунболдод ичих булчирхай байна уу.УИХ гишүүд Засгийн газрын хулгайч нар шиг гүлдийгээд барилдаад нэр нүүрээ барлаа даа

Шударга иргэн
Шударга иргэн

Фитнесс бие хаатай жинхэнэ допингчин чинь энэ Содномдорж шдээ

Зочин
Зочин

Ноёны бөхийг дэлбэ шидээд өг

Зочин
Зочин

допин бяр дууссан унах нь тодорхой учир Содномыг амлаад унах нь өөрийх нь нэрэнд цэвэр гэж бодождээ дүү хүү

Хөвсгөлийн иргэн
Хөвсгөлийн иргэн

Зөв хө. Мундаг байна.
Хөвсгөлийн 2 ч наадмыг бусниулсан муу ёрын нүгэлтэн "Гарьд магнай" киноны Жигмэд шиг нөхөр Содномдоржыг ингэж хашраах ёстой. Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Улсын хурц арслан Ц.Бадамсэрээжид агсан хүртэл нэг бус содномыг муу ёрын хүнбиш бөх гэсэн байдаг.

Холбоотой мэдээ

Back to top button