
Цар тахлын үед иргэдийн нийгмийн хамгааллыг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор 2020 оны тавдугаар сараас 2021 оны зургадугаар сарыг дуусталх хугацаанд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг тав дахин нэмэгдүүлэн 100 мянган төгрөг олгож эхэлсэн.
Улмаар нөхцөл байдлыг харгалзан 2021 оныг дуустал уг нэмэгдүүлсэн дүнгээр үргэлжлүүлэн олгох шийдвэр гаргасан билээ.
Тэгвэл Хөдөлмөр Нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа “коронавируст цар тахлын нөхцөл байдал сайжирсны дараа хүүхдийн тэтгэмжийн 100 мянган төгрөгийг бууруулж, өмнө нь олгож байсан 20 мянган төгрөгийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэх нь зүйтэй” хэмээжээ.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ТАХАЛ НАМЖИХГҮЙ ШҮҮ ДЭЭ