СПОРТ

Олимпод тавдугаар байр эзэлсэн тамирчдад мөнгөн урамшуулал өгнө

Монголын Биеийн тамир спортын хорооны дарга Ц.Шаравжамц олимпын наадамд амжилттай оролцсон баг тамирчдад олгох шагнал урамшууллын талаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр " Олимпийн баг тамирчид эх орондоо ирээд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлана. Хамгийн сүүлийн баг тамирчид наймдугаар сарын 11-нд ирсэн. Наймдугаар сарын 25-нд тусгаарлах хугацаа дуусна.

Ингээд 25-нд төр засгийн тэргүүнүүд хүлээж аваад, хүндэтгэл үзүүлж, шагнал гардуулна. Олимпод амжилттай тамирчдад ерөнхийлөгч гавьяат тамирчин цол олгоно. Тухайлбал М.Уранцэцэгт хөдөлмөрийн баатар цол, Саид Моллаеи, Ц.Цогтбаатар, Б.Болортуяа нарт гавьяат тамирчин цол олгохоор болсон тухай ЕТГ-аас бидэнд мэдэгдсэн.

Түүнчлэн хүрэл медалийн төлөө барилдаж ялагдаад шагналт тавдугаар байр эзэлсэн тамирчдад анх удаа мөнгөн урамшуулал олгохоор болсон” гэв.



Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ы
ы

өгөх хүндээ өгөхгүй ингэж туйлширч улсын мөнгө үрэн таран хийж медалийг үнэгүйдүүлж болохгүй баймаар юм тэнэг гарууд

Санал
Санал

3-4 хүнтэй барилдаад хүрэл авч өчнөөн шагнал, цалин, хандив аваад алт авах тамирчин гарсангүй. Манай тамирчид хурд, хүч, мэх,бэлтгэл тааруу байгаа нь бусад орны тамирчидтай харьцуулж харахад тодорхой байв. Дасгалжуулагч нарын сургалт, арга зүйч ихээхэн хоцрогдсон байна.

Холбоотой мэдээ

Back to top button