ЭРҮҮЛ МЭНД

Цэцэрлэгийн хүүхдүүд маск зүүхгүй, багш, ажилчид зүүнэ

"Ковид-19" халдварын үед цэцэрлэгийн сургалт зохион байгуулахад мөрдөх түр журмыг багш, удирдах ажилтнуудад танилцуулжээ.

“2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл ажил, анхаарах асуудал” сэдэвт цахим сургалтыг  Боловсрол, шинжлэх ухааны яамны Сургуулийн өмнөх боловсролын газраас НҮБ-ын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. 

Хоёр өдрийн цахим сургалтад 21 аймаг, 9 дүүргийн Боловсролын газар хэлтсийн мэргэжилтэн,  төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэгийн  нийт 1576 удирдах ажилтан, багш нар  хамрагдаж  Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтран баталсан “Коронавируст халдварын үед цэцэрлэгийн сургалт үйл ажиллагааг зохион байгуулахад мөрдөх түр журам”-тай танилцлаа.

Короновируст халдварын үед боловсролын үйл ажиллагааг танхимаар явуулахдаа :

  • Нэг ангид 20+5 суралцагчтай байх
  • Цэцэрлэгийн танхимын сургалтад хамрагдах хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчийн саналыг харгалзан хүлээн авах
  • Дотоод орчинд багш, удирдлагууд амны хаалт хэрэглэх
  • Хүүхдэд амны хаалт зүүлгэхгүй байх
  • Хүүхэд, багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчийг хамруулсан уралдаан , тэмцээн зохион байгуулахгүй
  • Ариун цэврийн хэрэгсэл, хичээлийн хэрэглэгдэхүүнийг 3 сар хэрэглэх хэмжээгээр бэлтгүүлэн авах
  • Хүүхдийн гарыг халдваргүйжүүлэх уусмалаар ариутгахгүй, зөвхөн савандаж угаана зэрэг зохицуулалтууд түр журамд тусгагдсан байна.

Эх сурвалж: БШУЯ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Viagra
Viagra

Viagra Bestellen In Deutschland

Cialis
Cialis

Amoxicillin 500 Mg Novo Headaches

Stromectol
Stromectol

Cialis Generico Roma

Cialis
Cialis

cialis addiction

plaquenil 200mg
plaquenil 200mg

Ce Qui Est Amoxil

neurontin for depression
neurontin for depression

Viagra Soft Tabs Erfahrung

Холбоотой мэдээ

Back to top button