СПОРТ

Хүй долоод болсон барилдаанд таваас дээш давсан бөхчүүдэд цол олгохоор ярилцаж байна

Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний 100 жил, Монголын Үндэсний Бөхийн Холбооны 30 жил, Монгол бөхийг дэлхийн дээд амжилт Гиннест бүртгүүлсний 10 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан өнгөрсөн даваа, мягмар гарагт Хүй долоо худагт болсон.

Барилдаанд улсын аварга дөрөв, улсын арслан гурав, улсын гарьд тав, улсын заан ес, улсын харцага 18, улсын начин 64, нийт 103 улсын цолтон тэргүүтэй улс, аймгийн алдар цолтой 512 бөх зодоглосон. Тус барилдаанд Улсын харцага Ө.Бат-Өлзий Аймгийн арслан Э.Ууганбаяраар ес давж түрүүлсэн юм.

Тэгвэл энэ удаагийн барилдааныг наадмын барилдаан гэж тооцож, таваас дээш давсан бөхчүүдэд цол олгуулах асуудлыг МҮБХ-ноос холбогдох албаныхантай ярилцаж байгаа аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
18 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

больдоо тураалуудаа

ш
ш

цол олгох байсан бол анхнаасаа зарлаад л явах ёстой ш дэ

Бөх
Бөх

TАВААС ДООШ ДАВСАНГУУДАД НЬ ЦОЛ БАЙХГҮЙ ЮМУУ. ААВЫН ХҮҮХДҮҮДЫГ АЛАГ ҮЗЭЭД ЯАХНАВ. ХАХА ГЭЭД Л БАРИЦАЛДАХ БАЙХДАА УДАХГҮЙ

Зочин
Зочин

Neremjit barildaand tsol olgoh yum bol utgagui yum bolnoo

Зочин
Зочин

Барилдаан болохоос өмнө цолны талаар яригдах ёстой. МҮБХ өөрсдөө ингээд бөхчүүдээ хагаралд аваачиад ыайх юм. Цол олгохоо өмнө нь хэлсэн бол барилдах бөхийн чанар ам авах байдал шал өөрөөр эргэх байсан. Өмнө нь Гандан бөхийн барилдаан зохиогоод ДАНШИГийн цол олгож байсан Энэ удаа МЗХ зохион байгуулж бай шагналыг олгосон юм чинь ЗАЛУУчуудын гэсэн тодолтголтой цол олгож болох юм. Жирийн бөх сонирхогч битгий хэл бөхчүүд хүртэл эсэргүүцэж байгаа.

зочин
зочин

ингэж балайрах байсан юм бол наадмаа хийхгүй яасан юм

Зочин
Зочин

Цол олгох бол зөв зүйтэй асуудал. Харин сэргээшийн шинжилгээний хариу гарсаны дараа олговол дээр бус уу.

Itgen
Itgen

Tsol olgoh baisan bol 7 sardaa hiihgui buhchuud beltgelees buuj amaraa sar garangiin daraa barildaan bolloo sain barildaan buhchuud bugd sum orondoo olon barildaand barildaan buhchuud bailaa endees humuus dugnelt hiij baigaa baih

Зочин
Зочин

төр засаг ийм тэнэг юм хийхгүй байлгүй дээ. Ерөнхийлөгч минь ёстой ийм юманд эртхэн хариуг нь өгөөрэй цол.олговол.үндэсний бөх дампуурсан гэж ойлгох болно доо

Зочин
Зочин

Нэгэнтээ зөвшөөрөөд барилдаан болсон.Өндөр чансаатай наадмын хэмжээний барилдаан болсон юм чинь бөхчүүдийн бүтэн жилийн хөдөлмөрийг үнэлээд цол өгөх нь зөв байхаа.Тэр тусмаа Ардын хувьсгалын 100 жилийн ойтой жил.

Зочин
Зочин

tsoliig ni olgoh ni zuitei

иргэн
иргэн

Энд цол олгоно гэж бөхчүүд эртнээс шуумтай байсан, маш их найраа явагдсан. 5-ын даваа гэхэд том бөхчүүд нь хэвтээд өгсөн. Энд нь цол өгвөл найрааг шууд дэмжсэн болж найрагчдад 75-аар бууж өглөө гэсэн үг. Эсрэгээрээ цол өгөхгүй бол мөнгө төгрөг авч өгөлцсөн гүзээнүүд хоорондоо яаж учраа ололцох нь сонирхолтой. Гэнэдүүлэх мэхний эзэн ч 5-ын давааг начны даваа гээд л хуншгүй зүйл хийсэн. Обо ч үхэх гэж байгаа мэт л барилдахаар зүтгэсэн. Бөхчүүдийг асуудлаа шийдээгүй байхад нь 1 ТББ-ын ойгоор цол олговол бөхчүүдийн хагарал улам л хурцадна. Ядаж барилдаан нь бөөн будилаан

irgen
irgen

arai ch de, tsol olgoh bolomjgui sh de

Зочин
Зочин

Найраа энэ тэр нь ямар байсан юм бол найраагүй барилдаан болсон бол цол олгох нь зөв байхоо том цолтонгууд их идэвхгүй байх шиг харагдана лээ хашраг

Алхам
Алхам

6000 бөхийн барилдаанд 13 давж түрүүлсэн Санжаадамбаа аваргад шууд дархан аварга цол олгоё оо, монголын түүхэнд байгаагүй гайхамшиг шүү дээ, нөхөөд ч болтугай хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэх хэрэгтэй. Монгол бөхийг дэлхийн гиннест бүртгүүлэх барилдаан шүү лээ. Дахиж тохиохгүй дэлхийд, монголд ганцхан бөхийн барилдаан шүү дээ.

дОРЖОО
дОРЖОО

ХУУЛЬ ЭРХ ЗҮЙН БОЛОМЖ БАЙХГҮЙ УИХ ХЭЛЭЛЦЭЭД ШИЙДВЭРЛЭСЭН Ч БӨӨН ХЭРҮҮЛ МАРГААН ДЭГДЭХ НИГУУРТАЙ

Irgen
Irgen

Ulsin tsol olgohgui zaluuchuudin ulsin avarga arslan gej tsol olgoj bolno shdee

Зочин
Зочин

Цол олгох хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button