ДЭЛХИЙНийгмийн

Кабулын нисэх онгоцны буудалд болсон мөргөлдөөний улмаас долоон хүн амиа алджээ

Афганистаны нийслэл Кабул хотын нисэх онгоцны буудлын ойролцоо болсон мөргөлдөөний улмаас долоон хүн амиа алдсан мэдээлэл байна.

Нисэх онгоцны буудалд олон хүн цугларч шахцалдаж, эмх замбараагүй байдал үүсч, Талибанчууд дараа нь гадаадын аюулгүй байдлын хүчнийхний хооронд зөрчилдөөн үүссэн байна.

Энэ үйл явдлын хохирогчид нь аюулгүй байдлын нэг ажилтан, хоёр Талибан байснаас гадна Афганистанаас гарахаар завдаж байсан энгийн дөрвөн иргэн байжээ. Талибанчууд болон гадаадын цэргийнхэн бие бие рүүгээ буудаж эхэлсэн байна.

Афганистаны нийслэл дэх нисэх онгоцны буудалд ийнхүү Aфганистаны ард иргэд бөөнөөрөө цугларах болсон нь АНУ цэргээ тус улсаас татах болсонтой холбоотой. Долдугаар сараас эхлэн Талибанчууд тус улсын нутаг дэвсгэрийг эзлэн авч, наймдугаар сарын 15-нд Кабул хот  руу нэвтэрч, эзэлсэн.

Үүний дараа нутгийн хэдэн зуун оршин суугчид улсаасаа дайжин гарахаар Кабул хотын нисэх онгоцны буудалд олноороо цугларах болсон.

Барууны хэвлэлүүд АНУ-ын арми дэг журам сахиулахын тулд үе үе агаарт хий буудаж сануулга өгч байгаа талаар мэдээлж байсан. Өмнө нь, нисэх онгоцны буудалд хүрч чадаагүй эмэгтэйчүүд хүүхдээ Америкийн цэргүүдэд хүлээлгэн өгч буй дүр зураг олон нийтийн сүлжээг шуугиулсан.

Даваа гараг /2021.08.23/-ийн үдээс хойш Кабулын нисэх онгоцны буудалд үл мэдэгдэх мэргэн бууч /снайпер/-ийн суманд афган цэрэг амиа алдсан тухай мэдээлэл ирсэн.

(Эх сурвалж: cnbc)

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button