СПОРТ
ПАРАЛИМП: А.Мөнхбат, С.Ядамдорж нар тэмцээнээ дуусгалаа

Паралимпын жүдо бөхийн -60 кг жинд зодоглосон Сүхбаатарын Ядамдорж эхний шатанд Гүржийн Зураб Зурабианиг цэвэр ялж шөвгийн наймд шалгарсан.
Харин шөвгийн наймд Риогийн паралимпад долоодугаар байр эзэлсэн Казахстаны Ануар Сариевтай барилдаж ялагдлаа. Ингэснээр манай тамирчин дагах барилдаан хийхээр болсон юм. Гэвч дагах барилдаанд Узбекистаны тамирчинд ялагдсанаар тэмцээнээ дуусгалаа.
66 кг-ын жинд барилдсан А.Мөнхбат мөн л дагах барилдаанд торгуулиар ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлэв.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.