Нийгмийн
Өмнөговь аймгийн Сэврэй суманд 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Өмнөговь аймгийн Сэврэй сумын Бүйлсэн багийн “Бага номгоны-Ар” гэдэг газар есдүгээр сарын 05-ны өдрийн 15:00 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон байна. Энэ тухай мэдээллийг 15:06 цагт ООГХ-ээс цахим шуудангаар ирүүлжээ.
Тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан тус сумын Бүйлсэн багийн Засаг даргаас тодруулахад иргэдэд чичирхийлэл мэдрэгдээгүй бөгөөд хохирол учраагүй хэмээжээ.
Г.ХОНГОР












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.