СПОРТ
Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргажээ

Бокчин Э.Цэндбаатар энэ сарын 05-ны шөнө Боксын холбооны их хурлын дараа бусадтайгаа наргиж яваад зодуулж, цагдаад дуудлага өгсөн хэрэг гарсан. Улмаар түүнийгээ үгүйсгэж, худлаа ярьсан нь баримтаар ил болсон.
Тэгвэл эд асуудлаас үүдэлтэйгээр Боксын холбооноос түүнд хариуцлага тооцжээ.
Тус холбооны Удирдах зөвлөл өнөөдөр хуралдаж Э.Цэндбаатарыг Үндэсний шигшээ багаас хөөх шийдвэр гаргасан хэмээн эх сурвалж мэдээллээ. Түүнийг удаа дараа сахилга, хариуцлага алдсан учраас ийнхүү хөөх шийдвэр гаргажээ. Боксын холбооноос энэ талаараа маргааш мэдээлэл хийхээр болжээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.