НИЙГЭМ

Алдарт уртын дуучин Г.Дадьсүрэн өөд болов

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, уртын дуучин Г.Дадьсүрэн өөд болжээ. Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат тэрбээр Соёлын гавьяат цол хүртсэн хоёрхон малчны нэг нь (нөгөө нь Өмнгөговь аймгийн Мандал-Овоо сумын харьяат, ерөөлч Г.Оргой).

Г.Дадьсүрэн алдарт уртын дууч Н.Норовбанзад агсанд “Уяхан замбуу тивийн наран” уртын дууг зааж өгснөөр нь хүмүүс сайн мэднэ.

“Дэрэнгийн дэлт хар”, Соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Чимэддорж агсны шүлэгтээ түүний тухай

“Манай нутагт алт байхгүй

 Майхан хөсөг болж битгий наашаа зүглэ

“Алтат” нэртэй олон газар байхгүй ч

“Алтангадас” гэж ганцхан бууц бий

Эрхэс гаригаа хонхортоо аргамжаад налайх энэ бууцанд

Эрхэм Дадь гэж их сахалтай буурал хуурдаж суудаг юм” хэмээн тэрлэж байв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button