НИЙГЭМ

Улаанбаатар хот дөрөв хоногийн шатахууны нөөцтэй байна

Улаанбаатар хотод шатахууны хомсдол үүсээд буй. Энэ талаар УУХҮ-ийн сайд Г.Ёндон, АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр нар мэдээлэл хийлээ.

Ц.Эрдэнэбаярын хувьд өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад 19 хоногийн шатахууны нөөц байгаа гэж мэдэгдэж байсан. Гэвч ШТС-ууд бүтээгдэхүүнээ хязгаарлаж эхэлсэн билээ.

Тэгвэл энэ удаагийн мэдээллийн үеэр тэрбээр улсны дунджаар 16 хоногийн шатахууны нөөц байгааг онцоллоо. Харин сэтгүүлч яг төвийн бүс дэх нөөц ямар байгааг тодруулахад “Дөрөв хоног байна. Хөдөө, орон нутагт зүгээр байгаа” гэсэн хариу өглөө.

Шатахуун хомсдож, нөөцийн хэмжээ улам буурч буй нь ОХУ-аас хийсэн гэнэтийн мэдэгдэл, БНХАУ-ын төмөр зам дээр үүссэн асуудлаас үүдэлтэй юм байна. Эрх баригчид нөхцөл байдлыг сайжруулах чиглэлд уулзалт, хэлэлцээрүүдийг идэвхийлэн хийж буйгаа учирлав.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button