УРЛАГ
Плачидо Домингоны нэрэмжит уралдааны эцсийн шатанд Э.Очирсайхан шалгарчээ

Соёлын тэргүүний ажилтан, дуучин Э.Очирсайхан мэргэжлийн дуурийн дуулаачдын А зэрэглэлийн уралдаануудыг нэг Плачидо Домингоны нэрэмжит “The Placido Domingo’s Operalia”-гийн эцсийн шатанд тэнцжээ. Эл шатанд 21 орны уран бүтээлч тэнцэн, эрхээ авчээ.
Эцсийн шатны шалгаруулалт ирэх сард Москва хотын “Большой” театрт болно.
“The Placido Domingo’s Operalia”-д Монгол Улсаас анх Дуурь, бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин, Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Амартүвшин оролцож, тэргүүн байр эзэлсэн билээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нэг сайтад Домингон нэрэмжит гэсэн байсан, энд Домингоны гэжээ. Домингогийн гэж болохгүй юу, энэ хүний нэр ямар Домингон биш дээ