Нийгмийн
М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх АНУ-д айлчилж байгаа билээ. Ерөнхийлөгч айлчлалынхаа үеэр Нью-Йорк хотод амьдардаг монголчуудынхаа төлөөлөлтэй уулзжээ.
Энэ үеэр Конгрессын номын санд монгол номын мэргэжилтнээр ажилладаг, хэл шинжлэлийн ухааны доктор М.Саруул-Эрдэнийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнажээ.

М.Саруул-Эрдэнэ “Өдрийн сонин”, “Baabar.mn”-д сонирхолтой нийтлэл, ном бүтээл бичин орчуулж, “Зугаатай хэл шинжлэл” фэйсбүүк группийг удирдаж, сошиал медиагаар сонин содон, хөгжилтэй зүйлс бичиж түгээж, идэвхтэй амьдардаг билээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Саруулдаа баяр хүргэе! Үнэхээрийн өндөр боловсролтой, сайхан суурь хүмүүжилтэй, гайхалтай хөдөлмөрч, шинжлэх ухааны чин сахилга баттай, өндөр ёс зүйтэй, хүндэтгэл хүлээсэн шинэ цагийн сэхээтнүүдийн нэг аргагүй мөндөө!