Нийгмийн

А.Энхбаатар: Дохионы хэлийг хуульд бүр нарийн тусгаж байж л бидний эрхийг бүрэн хамгаална

Жил бүрийн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийг Олон улсын сонсголгүй иргэдийн долоо хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай.  Өнөө жил “Өөдлөн дэвжсэн сонсголгүй олон нийтийг алдаршуулъя” уриан дор тэмдэглэж буй. Монголын сонсголгүй иргэд өнөөдөр Сүхбаатарын талбайд тайван жагсаал зохион байгуулж байна.

Энэ үеэр Монголын сонсголгүй иргэдийн холбооны тэргүүн Энхбаатар “Олон улсын сонголын иргэдийн эрхийн долоо хоног үргэлжилж байна. Төр, засагт өнөөдөр бид дуу хоолойгоо хүргэж байна. Дохионы хэл сонсголгүй иргэдийн эх хэл. Хөгжлийн бэрхшээлийн иргэдийн тухай хуулийн 12.1-т “Дохионы хэл бол сонсголын бэрхшээлтэй иргэдийн эх хэл мөн” гэж тусгасан байдаг. Баталсан, хууль журам нь бидний амьдралд хөрсөн дээрээ буудаггүй. Хэрвээ энэ хуулийн бүрэн батлаад, журмыг нь батлачихвал энгийн иргэдээс бид дутахгүй амьдарч, эрхээ хамгаалж чадна.

Сонсголын бэрхшээлтэй иргэдийг илүү цагаар ажиллуулах, цалин өгөхгүй байх зэрэг олон бэрхшээл гардаг. Тиймээс дохионы хэлний хуулийг бүрэн батлах үүнээс чухал байна.

Дохионы хэлний хууль батлагдаагүй байгаа. Тиймээс дохионы хэлний орчуулагчийг дэмжих хөтөлбөрийн талаар ярих боломжгүй. Зурагтаар мэдээлэл дамжуулахдаа хэлмэрчийн хэмжээг томруулж өгөхийг хүсэж байна. Хэлмэрчийн хэмжээ жижигхэн тул мэдээлэл бүрэн авч чаддаггүй.

Цаашид хийж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн зүйл олон бий. Монголд мэргэжлийн дохионы хэлмэрч 20 гаруй бий.

Монгол Улсад 12.000 сонсголгүй иргэн бий. 4000 нь хожим сонсголгүй болсон иргэд. Сонсголгүй иргэд шаардлага хүргүүлэхээр “Ойлголоо, дэмжинэ” гэдэг. Гэтэл хэлсэндээ хүрдэггүй” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Учир дутагдалтай улс шүү дээ манайх чинь

Холбоотой мэдээ

Back to top button