Нийгмийн

Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулсан сонгуулийн хороодыг татан буулгалаа

Сонгуулийн ерөнхий хороо 2021 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр хуралдаж Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 61.1-д заасны дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас ирүүлсэн сонгогчдын тоонд үндэслэн УИХ-ын сонгуулийн 18, 28 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуулийн саналын хуудасны тоо, загварыг баталж, батлагдсан тоо, загвараар хэвлүүлэхээр шийдвэрлэв.

Тус хорооны 23-р хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг зохион байгуулсан аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн зардлын тайланг аудитын байгууллагаар хянуулан дүгнэлтээ ирүүлсэн байдалтай танилцаж, сонгуулийн тухай хууль тогтоомжид заасан тайлан мэдээ, холбогдох баримт бичгийг хүлээлцэж дууссан тул аймаг, нийслэлийн сонгуулийн хороодыг татан буулгасан тухай шийдвэр гаргалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button