Нийгмийн
Баянхошуу, “Өнөр” хороолол болон Нарны замыг өргөтгөнө

“Улаанбаатар хотын тогтвортой авто замын төсөл”-ийн хүрээнд Баянхошуу орчмын 5.6 км, Өнөр хорооллын 2.3 км, Нарны замын 9.8 км нийт 17.7 км замыг сэргээн засварлаж, өргөтгөх бөгөөд авто замын зурваст явган хүний зам, автобус давуу эрхтэй зорчих эгнээ, дугуйн зам гаргахаар тусгажээ.
Түүнчлэн төсөл хэрэгжүүлэх явцад тээврийн ухаалаг систем нэвтрүүлэх аж. Мөн шинэ хэвтээ тэнхлэгийн авто замыг бий болгох зорилгоор Нарны замын баруун өргөтгөл 6.9 км, Нарны замын зүүн өргөтгөл дөрвөн км, шинэ босоо тэнхлэгийн коридор 6.7 км, нийт 17.6 км авто замын өргөтгөлийг хийнэ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.