НИЙГЭМ

Эмгэнэл

Бидний журмын нөхөр, нийслэлийн удирдлагын багийн гишүүн, Нийслэлийн Шинжлэх ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын дарга Лхагвасүрэнгийн Тулгабаатар нь 2021 оны 10 дугаар сарын 1-ний өдөр хүнд өвчний улмаас тэнгэрт дэвшиж, бидэнд нөхөж баршгүй гарз тохиолоо.

Л.Тулгабаатар нь 1986 онд Улаанбаатар хотын Налайх дүүрэгт төрсөн. Тэрээр:

- 1993-2003 онд Налайх дүүргийн Голомт цогцолбор сургууль,
- 2003-2007 онд Монгол Улсын их сургуулийг Нийгэм судлал, улс төр судлаач,
- Радио телевизийн дээд сургуулийг Сэтгүүлч,
- 2013-2016 онд Их засаг олон улсын их сургуулийг Эрх зүйч мэргэжлээр тус тус суралцан төгсөж,
- 2004-2008 онд Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн “Үдшийн хэмнэл” студид Хөтлөгч, редактор,
- 2005-2008 онд залуусын радио Пормула ФМ 98.1-д хөтлөгч,
- 2012-2016 онд Рояал Эйч Ди телевизэд Маркетингийн менежер, Нэвтрүүлгийн албаны дарга, Маркетинг эрхэлсэн захирал, Рояал Медиа группийн захирал,
- 2016-2018 онд Монгол Улсын Их Хурлын Тамгын газарт Улсын Их Хурлын гишүүний туслах, бие төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан.

- 2018-2020 онд нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтсийн дарга,
- 2021 оноос Нийслэлийн Шинжлэх, ухаан, үйлдвэрлэл, инновацын газрын даргаар томилогдон ажиллаж байсан юм.

Тэрээр нийслэл хотын инновацын хөгжил, хэвлэл мэдээллийн салбарт өндөр амжилт гарган ажиллаж байсан төдийгүй телевиз, радиод ажиллаж байхдаа залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд эерэг хандлагыг төлөвшүүлэх олон контент бэлтгэн, хүүхэд, залуусыг соён гэгээрүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Мөн нийслэлийн эдийн засгийн бүтцийг сайжруулах, үйлдвэрлэл, инновацыг хөгжүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацын шийдлийг ашиглан нийслэлийн өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байлаа. Тухайлбал,

-Нийслэлийн хэмжээнд улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх бараа, ажил, үйлчилгээний төлөвлөлт, явц, гүйцэтгэлтэй холбоотой мэдээ, тайлан, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах систем
-Эдийн засгийн үр ашигтай ажлын байр бий болгох, богино хугацаанд өсөн дэвших чадвартай, дэвшилтэт технологи, инновацад суурилсан бүтээгдэхүүн, үйлчилгээгээ зах зээлд нийлүүлэхэд менежментийн иж бүрэн дэмжлэг үзүүлэх замаар санхүүгийн болон үйл ажиллагааны хувьд тогтворжсон, зах зээлд өрсөлдөх чадвартай иргэн, хуулийн этгээдийг бойжуулах “Хурдасгуур” хөтөлбөр зэрэг төрийн бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх үйл хэрэгт идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, өндөр амжилт гарган, хөдөлмөрийн зохион байгуулалтыг боловсронгуй болгож, ажлын шинэ арга барил, туршлагыг нэвтрүүлсэн юм.

Талийгаачийн мэдлэг, чадвар, ажилдаа чин сэтгэлээ зориулдаг, шударга, зарчимч, хүнлэг, энэрэнгүй, хичээнгүй, нөхөрсөг зан чанар, даруухан дүр төрх нь нийслэлийн удирдлагын багийн хамт олон болон найз нөхөд бидний сэтгэл зүрхэнд үеийн үед мөнхрөн үлдэх болно.Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монгол
монгол
10 сар 2, 2021 14:59

ард түмний хөрөнгөнөөс эдэлж эхэлсэн хүмүүсийг хөгшин з�##�уу гэлтгүй бурхан гэсгээх цаг ирсэн гэлтэй

ДГ
ДГ
10 сар 2, 2021 16:50

харин тиймээ яагаад ч юм бүү мэд яг нэг тиймэрхүү бодол намтар унших зуур сэвхийгээд явчих юм бурхан минь ум маани бадми хум

Zochin
Zochin
10 сар 2, 2021 21:31

Het zaluugaaraa tom darga bolj deechee chuud hooroh ch de...daruu tolov baij doroosoo hodolmorloj baih n halgui de

Холбоотой мэдээ

Back to top button