АН-ынхан нэг жагсагчийг 30,000 төгрөгөөр хөлсөлж, “Одоо боллоо”-г зохион байгуулжээ

Өнгөрсөн баасан /2021.10.01/ гарагт Ардчилсан намын төлөөллүүд Сүхбаатарын талбай дээр “Одоо боллоо” нэртэй жагсаал зохион байгуулсан. Тэд “Хандивын мөнгөөр жагсаж байна”, “Ард түмний жагсаал ингэж эхэлдэг” гэхчлэн үгийг тайзан дээрээс хэлж байв. Тэгвэл тус жагсаалд төлбөртэйгөөр жагссан нэгэн иргэнийг эх сурвалж болгож, энэ мэдээллийг бэлтгэлээ.

-ҮҮРИЙН ДАРГА НЭГ ХҮНИЙГ 10 ЖАГСАГЧ ДАГУУЛЖ ИРЭХИЙГ ҮҮРЭГДЖЭЭ-
Эх сурвалжийн хэлж буйгаар, тухайн дүүргийн Ардчилсан намын үүрийн дарга жагсаал болохын урд өдөр буюу пүрэв гарагт гишүүддээ мэдээлэл өгчээ. “Маргааш жагсаал зохион байгуулна. Нэг хүн 10 жагсагч авчирвал сайн” гэсэн байна. Ингэхдээ нэг хүний 30,000 төгрөгийн хөлс өгнө гэжээ.
Жагсагчдын ирцийг зураг авч баталгаажуулсан гэнэ. Сүхбаатарын талбай дээр ирсэн дор бөөнд нь зогсоож зураг авсан бөгөөд жагсаал тарахын алдад дахин зураг дарсан аж. Тухайн иргэний ярьснаар, хоёр дахь зурагт ирц бүрдүүлсэн жагсагчид нь цөөрсөн байсан тул төдий тооны хүний хөлс дансанд нь орж ирсэн байна.

Тэрбээр дансны орлого, зарлагын мэдээллээ бидэнд үзүүлэв. “Хоол, унааны мөнгө” гэсэн гүйлгээний утгатай, 120,000 төгрөгийн орлого хийгдсэн нь үүнээс харагдана. Иргэн дагуулж ирсэн хүмүүстээ тус бүр 30,000 төгрөгийг нь шилжүүлжээ.
-ДАРГА ДУНДААС НЬ МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ Ч БОЛЗОШГҮЙ ГЭВ-
Түүнчлэн, тухайн үүрийн даргыг төв албанаасаа нэг хүний 50,000 төгрөгийн хөлсөөр бодож, мөнгө авсан тухай эх сурвалж мэдээллээ. Харин жагсагчдадаа 30,000 төгрөг олгосноор өөртөө нэг хүнээс даруй 20,000 төгрөгийн ашиг олсон байх магадлалтай талаар ч онцолж байв.
“Одоо боллоо” жагсаал нэг их газар авалгүйгээр тэр өдөртөө намжсан. Цагдаа, хүчний байгууллагууд ирж, хааж боож сүйд болоогүй. АН-ын бүлгийн дарга Д.Ганбат “Ард түмний жагсаал ингэж л эхэлдэг” гэхчлэн онцолж байсан ч тэд иргэдийг хөлс мөнгөөр урхидан цуглуулж, олон хүнийн хамарсан мэт жагсаал зохион байгуулсан нь ийнхүү эх сурвалжийн мэдээллээр батлагдав.
-МАН ЗАСГИЙГ УНАГАХДАА АН-ЫГ АШИГЛАХААР ТӨЛӨВЛӨСӨН ҮҮ-
Улс төрийн хүрээнд, МАН дотор хууччуулын бүлэглэлд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг унагах төлөвлөгөөтэй байгаа тухай яригдаж буй. Харин УИХ дахь МАН-ын гишүүдээс Засгийн газрыг унагах бичигт гарын үсэг зуруулж эхлэх зоригтон олдохгүй. Ийм ч учраас АН-тай тохирч, асуудлыг эхлүүлэхээр төлөвлөсөн гэх мэдээлэл бий.
МАН-ын хувьд энэ жил Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ч аль нэг сөрөг хүчнээр өргөн бариулахаар хэлэлцэж буй гэх. Иймд Ардчилсан намын төлбөртэй хийгдсэн байж болзошгүй уг жагсаалын цаана МАН-ын бүлэглэл байгаа ч гэж хардаж болохоор байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ зэргийн юм байлгүй яахав дээ. Шударга ёс, ардчил�##� сөнөж, нэг намын дарангуйл�##� тогтсоноос мөнгөөр ч болов жагсагчдыг цуглуулах нь зүйтэй. Шударга ёсны төлөө, дарангуйллын төлөө, ирээдүйнхээ төлөө дугарах гээд ирсэн з�##�ууст боломжтой нэг нь 30к тараахад юу нь буруу байхав, АН-ынхан овоо шүү
30 мянган төгрөгөөр биеэ үнэлж очиж жагссан юмнуудыг бодохоор л өрөвдөх юм чааваа�####�а чааваас
Ugaasaa ene muu nowshnuud ard tvmnig ajilgvi hdn hogschvvliig mongoor ardaa zogsoolgood surchihsan shvvdee iim hogiin nam bsnaas baigaagvi ni deer tarj vz
Яана даа. Мөн ч харанхуй байна.
Өөрсдөө ЕРӨНХИЙЛӨГЧИЙН сонгуулиар бүр 100000 , 100000 аар өгч байсан шүү.Тэгээд ард түмний сан�##� худ�##�даж авсан шүү дээ.БОЛОХГҮЙ байгаа юманд 30000 төгрөг юу юм бэ.
Тэгж л таарна өөр хэн тийшээ очих вэ дээ ядцан гарууд