УЛС ТӨР

Ц.Даваасүрэн: Гадаад иргэн байр, машинаа харуулаад л Монголд амьдрах эрх авч болохгүй

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар “Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн этгээдийн Улсын бүртгэлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл (УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нарын дөрвөн гишүүн 2021 оны зургаадугаар сарын 21-д өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх)-ийг хэлэлцэж байгаа юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Яагаад гэвэл гадаадын хөрөнгө оруулагчдад тавигддаг 100 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гэдэг шаардлагыг авч хаясан байна. Үүний оронд Монгол Улсад 50 мянган ам.долларын хөрөнгө оруулсан байх гээд заалт оруулж ирсэн байна. Энэ заалтаар худалдан авсан байраа эсвэл үнэтэй машинаа харуулахад л Монголд оршин суух зөвшөөрөл авах юм байна. Үүнээс болгоомжилд, энэ хуулийн төслийг ҮАБЗ-өөр ярилцах нь зүйтэй. Нэг төгрөгний хөрөнгө оруулалт хийхгүйгээр байр, машинаа үзүүлээд оршин суух виз авдаг байж болохгүй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
монгол хүн
монгол хүн

ийм хууль оруулж ирж байгаа нь өөрөө эх орноосоо урвасан үйлдэл байна ,Одоо цагт цэрэг зэвсэгээр байлдахгүй иймэрхүү эрлийз хурлийз этгээдүүдийг мөнгөөр тэтгэж их хуралд оруулж хууль батлуулж эдийн засаг өр зээлээр барьцаалж эх орон газар нутгийг минь аажим аажимаар авна тэгэхээр маш хурдан эргүүлэн татаж цаазаао авж устгах хэрэгтэй

Xook
Xook

Яг үнэн хэлж. 100к ч багадна. 100к usd байхад л хөрөнгө оруулагч болоод , монголын байнга оршин суугч болчихдог бол дэндүү тэнэг хууль байна.

яяя
яяя

demjij bolohgui.gadnii gar huluud ih boljee

Иргэн
Иргэн

Ийм ноцтой монгол улсыг байхгүй болгох хууль санаачилж байхад 28 гишүүн дэмжиж байдаг Арай ч дээ Дор хаяж 300 мянган доллар түүнээс дээш байх ёстой 28 гишүүн аль намын хэн бэ

Тулга
Тулга

Төрийн хар хайрцагны бодлого гэж юум байна уу?Тэгээд ч 100к ам доллар бол арай ч биш ээ.Ер нь аль улсын ямар үндэс угсаатай иргэд хөрөнгө оруулалт гэдгээр орж ирэх гэж байгааг сайн судалж баймаар л юум.Энэ мэт хуулийг санаачилж байгаа уих-н гишүүн нэртэй нөхдүүдийг эргүүлэн татах цаашлаад хуулийн хариуцлага хүлээлгэх хэрэгтэй.

Зочин
Зочин

Үнэншүү ер нь энэ улс орон хаашаал яваад бнаа. Шийдвэр гаргаж бдаг улсыг буудчихмаар санагдаж бна

Зочин
Зочин

Ийм эрүүл бус хууль батлахыг монгол хүн бүр эсэргүүцэнэ….үндсэн хүн амын аюулгүйн байдал.эрх чөлөөнд санаатайгаар заналхийлж байгаа илт хэлбэр байна….оруулж ирсэн хуультайгаа.санаачилсан мөнгөний луйварчид нь санаачлагаараа уих-с татгалзах нь зөв бус уу…

Батаа
Батаа

Даваасүрэн гишүүндээ баярлалаа.Болж бүтэж байгаагийн дэмжээд .болохгүй зүйлийг нь нам харгалзахгүй шудрага хэлдэг шүү

Холбоотой мэдээ

Back to top button