Нийгмийн
Нийт төрөлтийн 0.6 хувийг амьгүй төрөлт эзэлжээ

Сүүлийн 10 жилийн дунджаар нийт төрөлтийн 0.6 хувийг амьгүй төрөлт эзэлж байна. Амьгүй төрөлтийн түвшин (1000 нийт төрөлтөд ногдох) 2020 онд тав болж, сүүлийн 10 жилийн дунджаас нэгээр буурч, өмнөх онтой адил түвшинд байна.
Тухайн жилийн 1000 хүн амд ногдох төрөлт (ТЕК) сүүлийн 10 жилийн дунджаар 26 байна. Энэ үзүүлэлт 2013 онд 29 болж хамгийн их, 2017, 2020 онд 24 болж хамгийн бага байна. ТЕК 2020 онд 24 болж, сүүлийн 10 жилийн дунджаас 2-оор, өмнөх оноос 1-ээр буурсан байна.
Харин 15-49 насны 1000 эмэгтэйд ногдох төрөлт (ТТК) сүүлийн 10 жилийн дунджаар 92 бөгөөд хамгийн их нь 2015 онд 98, хамгийн бага нь 2011 онд 86 байна. ТТК 2020 онд 93 болж, 10 жилийн дунджаас 1-ээр, нэмэгдэж өмнөх оноос нэгээр буурчээ.







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.