НИЙГЭМ

Зарим газраар цас орж, ихэнх нутгаар хүйтэрнэ

Малч­ид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр нутгийн зарим газраар цас орж, явган шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрнэ.

2021 оны 12 сарын 10-ны 08 цагаас 20 цаг  хүртэлх   цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр  цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг-Үүр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 11-16 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 8-10 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Ялимгүй цас орно . Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр,  зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 12-14 градус хүйтэн байна.                                                                                                            

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. 11-13 градус хүйтэн байнагэж ЦУОШГ-аас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button