Нийгмийн

Хүндийг өргөлтийн тамирчид ДАШТ-ийг зорилоо

Монголын хүндийг өргөлтийн шигшээ багийн тамирчид насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохоор Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч, Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, Ц.Батзаяа нарын удирдлагад 87 кг-ийн жинд Монгол Улсын Гавьяат тамирчин ОУХМ М.Анхцэцэг, 59 кг-ын жинд ОУХМ Э.Энхтамир нар Узбекстаны Ташкент хотыг зорилоо.

Монголын хүндийг өргөлтийн спортын баг тамирчид Дэлхийн аваргаас хошой хүрэл медаль хүртсэн М.Анхцэцэг энэ жил медалийн өнгөө өөрчилж ирэхээр томоохон зорилт тавин хүлгийн жолоо залсан байна.

Дэлхийн аварга шалгаруулах энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа дасгалжуулагч Ц.Хосбаяр, М.Анхцэцэг нарын зардлыг Хүндийг өргөлтийн спортыг дэмжигч "Эрхэт Монгол Групп”-ын хамт олон ивээн тэтгэсэн аж.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button