Нийгмийн

Төрийн албан хаагчид гэрээсээ ажиллаж болно

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид энэ долоо хоногт цахимаар хичээллэж байна. Харин сурагчдын улирлын амралт энэ сарын 20-ноос эхэлнэ.

ЕБС амралт эхэлж байгаатай холбогдуулан төрийн албан хаагчдыг гэрээсээ ажиллах боломжтой болгожээ. Эл асуудлаар Монгол улсын Шадар сайд, Боловсрол шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайд, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд нарын хамтарсан тушаал гарчээ.

Тодруулбал, энэхүү тушаалд 10 хүртэлх насны хүүхэдтэй эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байхад чиглэсэн дэмжлэг үзүүлэх арга хэмжээ авч ажиллахыг бүх шатны төрийн байгууллагын дарга захирал нарт даалгаж, хувийн хэвшлийн байгууллагын ажил олгогч нарт уриалсан байна.

Тушаалын хуулбарыг хавсаргав.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button