УРЛАГ

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази, Номхон далайн шилдгээр тодров

“Хөсөгтөн” хамтлагийн “Жангар” цомог Ази Номхон далайн бүсийн шилдэг цомгоор тодорлоо.

Улмаар “Хөсөгтөн” хамтлагийнхан Английн Лондон хотод очин,  шагналаа гардаж авав.

Дэлхий дахинд язгуур урлаг, өв соёлоо сурталчлан, гялалзаж яваа хамтлагуудын нэг нь “Хөсөгтөн”. Олон жил дэлхий даяар аялан тоглолт хийж, BBC телевизээс зохион байгуулдаг “BBC Prom 2011”-д эх орноо төлөөлөн оролцож, алдарт Albert Hall зэрэг дэлхийн томоохон тайзуудад үндэснийхээ язгуур урлагийн гайхамшгийг толилуулж ирсэн.

“Хөсөгтөн” хамтлагийг 2015 онд Asia’s Got Talent шоунд оролцсоноос хойш бүх монголчууд сайн мэддэг болсон юм.

Бүрэлдэхүүн: Д.Ариунболд (их хуурч, хөөмийч), В.Батзориг (морин хуурч/хөөмийч), Г.Адъяадорж (лимбэч/цохиур хөгжимчин/хөөмийч), О.Чулуунбаатар (морин хуурч/хөөмийч), Х.Уламбаяр (дунд хуурч/хөөмийч), Ч.Амарбаясгалан (ятгач).

Ашигладаг хөгжмүүд: Гитар, бөмбөр, домбор, төмөр хуур, хулсан хуур, цуур, урам болон бүх төрлийн этник хөгжмүүд.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button