Нийгмийн

Ц.Хосбаяр: Анхаагаа медаль авахад нь зөндөө уйллаа, одоо л гайгүй болж байна

Узбекистан улсын нийслэл Ташкент хотод үргэлжилж буй хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 87 кг-д ДАШТ-ий хошой хүрэл медальт, Гавьяат тамирчин Мөнхжанцангийн Анхцэцэг түрүүлж, дэлхийн аварга боллоо.

Тэрбээр “Намайг дэмжсэн бүх хүнд чин сэтгэлээсээ маш их баярлалаа. Хүндийг өргөлтийн спортыг дэмжиж, үргэлж үзэгч нь байдаг, дэмждэг та нартаа баярлалаа. Та нар минь байгаагүй бол өнөөдрийн энэ амжилт байхгүй байх байсан шүү. Дахин олон, олон олимп, дэлхийн медальтан төртөл нь биднийг дэмжсээр байгаарай. Аав, ээждээ, Хосбаяр багшдаа, ханьдаа, баг хамт олондоо, бүх хүнд маш их баярлалаа. Энэ тэмцээнд оролцоход туслаж, дэмжсэн “Эрхэт Монгол” группийн хамт олонд баярлалаа” гэв.

Түүний багш, Гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр “Баяраа сэтгэгдлээ хуваалцах гэхээр уйлчих гээд байна. Анхааг сая медалиа гардаж авах мөчид зөндөө уйллаа. Одоо л жаахан гайгүй болж байна. Ийм мөчийг үздэг юм байна. Сайхан байна.Үүнээс илүү яах вэ” гэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Сайхан мэдээ сонордуулсан багш шавь хоёроороо бахархаж байна.Монгол улсынхаа алтан соёмбот далбааг тив дэлхийн алдрын тавцанд цаашид ч олон удаа мандуулах болтугай.

Дэмжигч
Дэмжигч

Агуу агуу дэндүү

Зочин
Зочин

Хосоо агуу юм аа

Зочин
Зочин

Баахан уйлахаас яахав

Зочин
Зочин

Гайхалтай охиныг дасгалжуулж бна даа

ТОГТОХ
ТОГТОХ

АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ... САЙХАН МЭДЭЭГЭЭР ӨГЛӨӨГ УГТЛАА.......

Г.Чиндэгсүрэн
Г.Чиндэгсүрэн

Маш их бахархаж байна.

Uba
Uba

Ганц л заяах ховорхон охиндоо!! Ийм тамирчин дахин гаж иртэл олон жил болно!! Олимп л улдлээ! Энэ жил асуудалгуй медальтай байсан! Сэтгэл зуйн дарамт их байсан !250кг бол олимпын менген медалийн оноо, гайхалтай , мундаг

ЗочинАН ын гишүүн
ЗочинАН ын гишүүн

Уйланхай ахаа олимп дэлхийн аврага ууд гээд домогт тамирчид огт оролцоогүй ДАШТ учраас чанаргүй алт гэвэл уйлахгүй гомдохгүй биз дээ агааа. Жараахайнуудын дэргэд аврага болсон. Гээд яах вэ баяр хүргийййй

Зочин
Зочин

Хуц чи ингэж чадахгүйдээ атаархаа юу

Холбоотой мэдээ

Back to top button