Нийгмийн

“Өвлийн идэш-2021” худалдаа энэ сарын 20-ны өдрийг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн хүн амын махны хэрэгцээг хангах, хангамжийг нэмэгдүүлэх, үнийг тогтворжуулах зорилгоор ХХААХҮЯ, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас санаачлан “Өвлийн идэш-2021” өргөтгөсөн худалдааг өнгөрөгч 11 дүгээр сарын 25-ны өдрөөс Төв цэнгэлдэх хүрээлэн, орон нутгуудад эхлүүлсэн. Өвлийн идэш арга хэмжээнд эрүүл бүс нутаг 16 аймгаас татан авалтаа хийж мал эмнэлгийн гарал үүсэл тодорхой, аль аймаг, сум, багийн иргэнээс ирсэн нь тодорхой, баталгаатай  махыг иргэд цаг хугацаа хэмнэн гэрээсээ ойрхон газраас худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Энэхүү хоёр үе шаттай үргэлжилж байгаа махны худалдаа ирэх даваа гарагт буюу энэ сарын 20-ны өдрийг хүртэл дараах цэгт үргэлжилнэ.

                                                       Мах худалдан борлуулах цэг
ДүүрэгХорооБайршил
Сонгинохайрхан34Орбитын тойрог, Тунгалаг төвийн үүдэнд
Сонгинохайрхан11Хөтөл, Мөнгөн унага дэлгүүрийн үүдэнд
Чингэлтэй5Тусгаар тогтнолын талбайд
Баянзүрх26Дүнжингарав Худалдааны төв
Сүхбаатар18Бэлх захын гадна талбайд
Чингэлтэй18280-р цэцэрлэгийн гадна
Баянгол4Хорооны цогцолбор байрны дунд
Баянзүрх8Тэнгэр плаза Худалдааны төв
Баянгол24Алтай хотхоны дунд
Хан-Уул21Буянт-Ухаа спорт цогцолборын гадна талбайд
Хан-Уул4Фүүд сити Худалдааны төв
Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button